
"Номин бизнес клуб баруун бүс" ХХК-ийн захирал Т.Ариунтуяа, Б.Номин-Эрдэнэ, Б.Батцэцэг нар Ховд аймагт ажиллаж байна. Албан томилолтынхоо үеэр аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаатай уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Улмаар:-Ховдод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг
"Номин Ховд" худалдааны төвөөс гадна бусад бүх бүх сүлжээ дэлгүүрээр худалдан борлуулах,
-Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас дамжуулан ажилтнаа авч байхаар болжээ.

Энэ нь: -Орон нутгийн иргэдийг ажлын байртай болгох, зуучлах
-Баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж орлогыг нь нэмэгдүүлэх,
-"Баялаг бүтээгчдийг дэмжих жил"-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажилд чухал ач холбогдол өгнө хэмээн Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
