Баруун бүсийн Хөдөө аж ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна

May be an image of 11 people, newsroom and text

-Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, 
-Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, 
-Бэлчээр, тариалангийн талбайг зүй зохистой ашиглах шинэ менежмент хэрэгжүүлэх, 
-Малчид, тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх технологи нэвтрүүлэх,
-Түүхий эд бүтээгдэхүүн /мах, сүү, ноос, арьс, шир/ -ний бэлтгэн нийлүүлэх, борлуулах тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага бий. 

May be an image of 1 person, oboe, clarinet and text

Иймээс баруун бүсэд Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж: 

-Бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, 
-Шинэ технологи, инновац бий болгох, 
-Газар тариалан, мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна. 

May be an image of 2 people and text

Одоогоор Баруун бүсийн Хөдөө аж ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулах, хийх ажлаа төлөвлөх, дахин судлах ажил хийгдэж байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга М.Амарсанаа энэ 7 хоногт албаны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, ажлын хэсгийнхэнтэй уулзаж мэдээлэл сонсож харилцан санал солилцов.

May be an image of 1 person

May be an image of 4 people and text

May be an image of 7 people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ