
Аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/70 дугаар захирамжаар Жендэрийн салбар хороог шинэчлэн байгуулсан.

Тус салбар хороо нь:
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, хөгжлийн зорилтот хөтөлбөр жендэрийн үндэсний хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй.

Өнөөдөр /
2025.3.26/ салбар хороо анхдугаар хуралдаанаа зохион байгуулж орон нутгийн салбар хорооны ажиллах чиглэл болон 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцэв.
Урьдчилсан байдлаар энэ жилийн ажлын төлөвлөгөөнд дөрвөн зорилт бүхий 20 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Хурлын явцад гишүүд саналаа хэлж, төлөвлөгөөний төсөлд нэмэлт саналыг тусган дараагийн хурлаар хэлэлцэн батлахаар болов.

Гишүүд:
-Сум бүрд жендэрийн дэд салбар хороо байгуулах,
-Хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтын аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг үл тэвчих орчныг бүрдүүлэх асуудлыг төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн дотоод журамд тусгуулах,
-Хөдөөгийн малчин залуу гэр бүлд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, нөлөөллийн ажил өрнүүлэх,
-Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлж ажиллах зэрэг саналыг хэлж байв.

Аймгийн Жендэрийн салбар хорооны анхдугаар хуралдаанаас 2025 оныг
“Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих” жил болгон зарлах шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд:
-Эрчүүдийн зөвлөлдөх уулзалт, сургалт зохион байгуулах,
-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх,
-Хөвгүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудалд анхаарах,
-Эрэгтэйчүүд, аавуудын нийгэм, гэр бүлийн харилцаан дахь манлайлал, оролцоог сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөлөө.

