Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоол “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоол “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль"-ийг жил бүр зохион байгуулдаг.

Өнөөдөр /2025.03.27/ орон нутгийн цагаар 15:00 цагт Ховд аймгийн 17 сумын 43 цэгт зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо.
Энэ үеэр:
-Аймгийн Онцгой комисс,
-Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба,
-Тусгай зориулалтын мэргэжлийн анги,
-Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиас гадна иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 23446 хүн, 505 техник хэрэгсэлтэйгээр бэлтгэл бэлэн байдлаа шалгууллаа.

Энэ нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулж сум орон нутгийн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.




