
-Аргын тооллын 4 сарын 12. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 15, цагаагчин гахай, мэнгэ 2 хар, суудал огторгуй, тугчин-12 од, үл тохирох барилдлагат өдөр. Хутганы ир, бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:09-19:37.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин могой, үхэр, гахай, хулгана жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг муу.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, багш шавь барилдах, хүнийг ханаж, төнөх, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, хурим хийх, бэрийн үйл, амраг садан бололцох, гэр бүрэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нохой авах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.