ХОВД АЙМАГ: Энэ сарын 09,10-нд бага зэргийн хур тунадас орно

May be an image of Bactrian camel and musk ox

2025 оны 04-р сарын 07-ноос 04-р сарын 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:09,10-нд Их нууруудын хотгор болон Уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно.
Салхи:08-нд Алтайн салбар уулсаар, 09,10-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +13...+18 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ