НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна

May be an image of 3 people and text

НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Цэдмаа, Өсвөр үе, залуучууд хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Х.Баттуяа нарын албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна. 

Албаны төлөөллийг өнөөдөр /2025.04.02/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Л.Энхбаяр нар хүлээн авч уулзлаа.

May be an image of 2 people and text

Уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд Ховд аймагт хийж хэрэгжүүлсэн ажил, төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Цаашид ялангуяа өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох, эх, нярайн тусламжийг сайжруулах чиглэлд илүү хамтран ажиллахаар боллоо.

May be an image of 4 people

НҮБ-ын Хүн амын сангийн ажлын хэсэг энэ удаагийн томилолтын хугацаанд Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн төрөх тасгаар орж ажилласан байна. 

Үүнээс гадна Булган, Зэрэг суманд ажиллаж Люксембургийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж орон нутгийн удирдлагуудтай санал солилцжээ. 

May be an image of 1 person

2023 оноос хэрэгжүүлсэн төсөл үр дүнтэй байвал бусад сумдад хэрэгжүүлэх боломжтойг НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтнүүд яриандаа онцоллоо.  

Мөн ХПВ /Хүний хүний папиллома вирус/ вакцины хамрагдалтын одоогийн нөхцөл байдалтай танилцсан байна. 

Ховд аймагт ХПВ вакцины хамрагдалт харьцангуй бага байгаа учраас нэмэгдүүлэх шаардлагатайг зөвлөв.

May be an image of 2 people

May be an image of 1 person and glasses

May be an image of 5 people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ