
УИХ-аас Шинжлэх ухаан, технологи, инновацын тухай хуулийг шинэчлэн найруулж 2024 онд баталсан.
Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааг ШУТИ-ын талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөлийг Засаг даргын шийдвэрээр байгуулна гэж тусгасан байдаг.

Үүний дагуу аймгийн Засаг захирамжаар Ховд аймгийн ШУТИ-ийн дэд зөвлөлийг 17 эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Тус зөвлөлийг аймгийн Засаг дарга М.Амарсанаа ахалж ажиллах юм.
Дэд зөвлөлийн гишүүд өнөөдөр /2025.04.03/ анхдугаар хуралдаанаа зохион байгуулав.
Хуралдаанд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа оролцож амжилт хүслээ.
Анхдугаар хуралдаанаар:
Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн ажлын үндсэн чиг үүргийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд тодорхойлох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Мөн Бүс, аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд шинжлэх ухааны дэвшил, ололт амжилт, орчин үеийн технологи, инновац нэвтрүүлэх талаар гаргасан санал, санаачилгуудыг нэгтгэн дэд зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар боллоо.