ХОВД АЙМАГ:“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ХАМТЫН ХӨГЖИЛ” зөвлөгөөн зохион байгуулж байна

May be an image of 2 people and dais

-Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж Олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвар дээшилсэн байна”,

-Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт ”Байгалийн болон соёлын аялал жуулчлалыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлэх цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэж заасан.  

May be an image of 5 people

Тиймээс Байгалийн болон соёлын аялал жуулчлалыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлэх бодлого төлөвлөлтийг бий болгон тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ХАМТЫН ХӨГЖИЛ” зөвлөгөөнийг өнөөдөр /2025.04.07/ зохион байгуулж байна.

May be an image of ‎1 person and ‎text that says

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв.

May be an image of 7 people

Аймгийн ХДТ-ын уран бүтээлчид дуу, хуур, бүжиг наадмынхаа дээжээс өргөн барилаа.

May be an image of 5 people, musical instrument and text that says

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй зөвлөгөөнд сум, орон нутгийн удирдлагууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байна.

May be an image of 7 people and people studying

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ХАМТЫН ХӨГЖИЛ”
зөвлөгөөнийг зохион байгуулснаар:

Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих бодлогын шийдлүүдийг ярилцаж хамтын ажиллагааны боломжууд нээгдэнэ гэж үзэж байна.

May be an image of 2 people

Сүүлийн жилүүдэд Ховд аймгийг зорин иэх жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд /2024/ 45000 жуулчин ирсэн судалгаа бий. Энэ нь 2023 оноос 27.57% өссөн байна. 

Жуулчдын тоо өссөн нь “Мөнгөлөг шагшуурга”, “Цайны зам Жангар” эвент арга хэмжээг үзэж сонирхсон аялагчдын тоо эрс өссөнтэй холбоотой гэж Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээллээ.

May be an image of 1 person

May be an image of 12 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ