
-Аргын тооллын 4 сарын 15. Мягмар (Ангараг) гараг (2025)-Билгийн тооллын 17, хөх бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, эрхтний тэргүүн-15 од, арвидах барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:03-19:42.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, буян номын үйл, ном эхлэн заалгах, буян хишгийн даллага авах, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, мод таслах, худаг малтах, тангараг тавих, цацал өргөх, хурим хийх, бэрийн үйл, төрөл садан бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарах, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.