Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар сургалтад хамрагдаж байна

May be an image of 15 people and suit Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарыг мэргэжил арга зүйгээр хангаж, чадавхжуулах, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх зорилгоор “Сургалт, арга хэмжээ”-г зохион байгуулж байна.
Өнөөдөр /2025.03.26/ эхлүүлсэн тус сургалт гурван өдөр үргэлжилнэ.

May be an image of 4 people Сургалтад 17 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, зарим мэргэжилтнүүд оролцож байна.

May be an image of 1 person and text Энэ удаагийн сургалтаар:
-Сумдын ИТХ-ын төсөв санхүү, үйл ажиллагаа,
-Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоон үзүүлэлт, анхаарах асуудал,
-Монгол бичгийн хэрэглээ, дадлага,
-ERP системийн ашиглалт ба албан хэрэг хөтлөлт,
-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үйл ажиллагаа,
-Хүний эрхийн үндсэн ойлголт ба хандлага,
-Сум, байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаа,
-Ажлын байран дахь тогтвортой сэтгэл зүй,
-Зонхилон тохиолдож буй өвчин эмгэг, зөв дадал хэвшил
-Үр дүнд суурилсан төсөвлөлтийн арга зүй, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүн,
-Аймгийн ИТХ-аас төлөвлөж буй үйл ажиллагаа, хурлын байгууллагуудын хамтын ажиллагаа гэсэн сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын албан тушаалтнууд мэдээлэл хүргэлээ.

May be an image of 2 people, newsroom and text Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар энэ сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын Хороодын хуралд оролцоно. Мөн 28ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанд оролцох юм. May be an image of 1 person, studying and text May be an image of 1 person and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ