"Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах” тэмцээний шилдгүүд тодорчээ



“Монгол цэргийн өдөр”
Зэвсэгт хүчний 102 жилийн ой, Монгол Улсын баруун хил дээр 1943-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жил, Хилийн цэргийн 0130 дугаар анги үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 



Тэмцээнд есөн байгууллагын 88 алба хаагч өрсөлдсөнөөс тэргүүн байранд хурандаа Х.Энхболд захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн тасаг, дэд байранд дэд хурандаа Б.Батхүү захирагчтай Хилийн цэргийн 0130 дугаар ангийн тасаг, гутгаар байранд хошууч О.Дашням захирагчтай Дотоодын цэргийн 828 дугаар тусгай салбар тус тус шалгарлаа.



Тэмцээнд оролцсон баг тамирчдад хандан аймгийн Засаг дарга Э.Болормаа хэлсэн үгэндээ “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид маань өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн бие бялдраа хөгжүүлэн ур чадвараараа өрсөлдөж байгаад баяртай байна” гэв. Мөн тэмцээнд баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан байгууллагын дарга удирдлагуудад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ