Хилийн цэргийн байлдагч Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцжээ



2023 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд явагдаж байна. Уг шалгалтад аймгийн хэмжээнд нийт 208 иргэн оролцохоор бүртгүүлсний нэг нь Ховд аймгийн Буянт сумын харьяат, Үенч сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хилчин байлдагч Б.Тэмүүжин юм. 



Отгонтэнгэр их сургуулийг өнгөрсөн хавар Эрхзүйч мэргэжлээр төгссөн тэрбээр 2022 оны намар цэргийн албанд татагдсан байна. Төрийн албанд ажиллах зорилготой учир эх орныхоо дархан хилийг манахын хажуугаар шалгалтад бэлтгэж 83 хувьтай тэнцлээ. 

Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хичээж л чадвал хаана байхаас үл хамааран үр дүнд хүрч болдог гэдгийг энэ хүү харуулж чадлаа.



Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн хилчин байлдагч Б.Тэмүүжинийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхболд хүлээн авч уулзан  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүслээ.



Мөн алба хаагчдынхаа хүсэл зорилгыг сонсож, шалгалтад бэлтгэх боломжоор хангаж ажилласан дэд хурандаа Б.Батхүү захирагчтай Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ