Засаг дарга Э.Болормаа БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт ажлын айлчлал хийж байна



БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Женис Хадисын урилгаар аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Алтай аймагт ажлын айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд: 
🔸 Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Булган-Такашикэн боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, 
🔸 Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн авто замыг түшиглэн БНХАУ, ОХУ-ыг дамнасан хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 
🔸Булган-Такашикэн боомтоор мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох чиглэлд хамтран ажиллах асуудлаар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. 

Засаг дарга Э.Болормаа 2022 оны 11-р сарын 4-ний өдөр Алтай аймгийн Засаг дарга Женис Хадистай цахим уулзалт хийхдээ дээрх  асуудлуудаар санал солилцож байсан юм.



Хөтөлбөрийн дагуу Булган-Такашикэн боомтын өргөтгөлийн асуудлын хүрээнд газар дээр нь ажиллаж, санал солилцжээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ