Зэрэг, Жаргалант сум, Жаргалант сумын Бугат багийн Хүүхэд хамгааллын хамтарсан баг 2022 оны шилдгээр шалгарлаа



Аймгийн хэмжээнд 17 сумын 29 хамтарсан баг, 213 гишүүдтэй ажиллаж байна. Жил бүр бусдыгаа манлайлан ажилласан хамтарсан багуудын, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж урамшуулах зорилгоор шилдэг сум, багийн Хүүхэд хамгааллын хамтарсан багийг  шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл 2022 оны "Шилдэг хамтарсан баг"-аар Зэрэг сумын хамтарсан баг, Жаргалант сумын хамтарсан баг, Жаргалант сумын Бугат багийн хамтарсан багууд  шалгарч шагналаа гардан авлаа.

Эдгээр хамтарсан багууд нь харьяалах нутаг дэвсгэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн тусламжийн 108 утас болон бичгээр ирсэн өргөдөл гомдолд хариу үйлчилгээг анхан шатанд чанар хүртээмжтэй үзүүлж ажиллажээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ