Аймгийн ИТХ-ын дэргэдэх "ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО"-ны гишүүд чиг үүргийн байгууллагуудын ажилтай танилцав

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн бүрэн эрхээ 2024-2028 онд хэрэгжүүлж ажиллах төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх, хариуцсан хороодоор дамжуулан чиг үүргийн байгууллагуудын цаг үеийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын санаачилгаар "Хороодын өдөрлөг"-ийг удирдамжийн дагуу зохион байгуулж байна. 

2 хүн нарын зураг байж магад

"ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО"-ны гишүүд өчигдөр (2024.10.31) тус арга хэмжээний хүрээнд: 
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс,
-Худалдан авах ажиллагааны газар
-Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

3 хүн нарын зураг байж магад
 
Хэлтэс, байгууллагын удирдлагууд өөрсдийн чиг үүргийн дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, зорилго, зорилтууд болон тулгамдсан асуудлуудаа төлөөлөгчид, хорооны гишүүдэд танилцуулав. Мөн төлөөлөгчдийн асуултад хариулж, харилцан санал солилцлоо. 

4 хүн нарын зураг байж магад

"Хороодын өдөрлөг"-ийг зохион байгуулснаар тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бодлогод тусган шаардлагатай төсөв, хөрөнгийг хамтын оролцоотой хэлэлцэн шийдвэрлэх боломж бүрдэнэ.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ