Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2024 оны дөрөвдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.Ховд аймгаас нийтдээ 170 иргэн оролцохоор бүртгүүлсний 110 нь өнөөдөр /2024.11.20/ шалгалтаа өгөх хуваарьтай. Үүний 77.2 хувь буюу 85 нь хамрагдсаны 32.9 хувь буюу 28 иргэн тэнцжээ.Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш /2024.11.21/ үргэлжлэх ба үлдсэн 60 оролцогчийг гурван ээлжээр зохион байгуулна гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ. Огноо: 11/20/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 64 Мэдээ таалагдсан: