Саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас хурлын дэргэд зургаан хороотой ажиллахаар тогтсон. Хороодын гишүүд, төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх, хариуцсан хороодоор дамжуулан чиг үүргийн байгууллагуудын цаг үеийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцуулах зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаярын санаачилгаар энэ 7 хоногт
"Хороодын өдөрлөг"-ийг удирдамжийн дагуу зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй уг арга хэмжээг өчигдөр /2024.10.28/ эхлүүллээ. Энэ хүрээнд Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүд Ховд Дулааны станц болон Дулааны
"Бадамлах дөл" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
Ховд Дулааны станц нь 2023-2024 оны халаалтын жилд 30,4 Гкал/цаг ачаалалтай хэрэглэгчдийг 30 мян.тн нүүрс хэрэглэж 65 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж 32 төсөвт байгууллага, 110 гаруй аж ахуйн нэгж, 2800 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах төлөвлөгөөтэйгөөр өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байгаа талаар тус Дулааны станцын удирдлага, инженерүүд танилцууллаа.
Цаашид:
-Станцын өргөтгөлийн ажил /Яндангийн тендер /
-1-р хэлхээний өргөтөл
-ДДТ-үүдийн оруулга, гаргалгааг өргөтгөх
-Санхүүгийн алдагдал /Тариф нэмэгдүүлэх талаар орон нутгаас дэмжих/ зэрэг асуудлуудыг анхаарч өгөхийг ИТХ-ын дарга болон төлөөлөгчдөөс хүслээ.
Дулааны "Бадамлах Дөл" ХХК-ийн тухайд өөрийн эзэмшлийн 9,5 км шугамыг бүрэн шинэчилсэн байна.Тус станц нь төсөвт 24 газар, 131 аж ахуй нэгж, 1731 айл өрхийг дулаанаар ханган ажиллаж байна. Дулаан дамжуулах 5 төвтэй бөгөөд одоо 2 төвийг шинээр барьж байна.
Цаашид: -Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дулаан дамжуулах тариф батлах тухай тогтоолын дагуу үнэ тарифыг нэмэгдүүлэх талаар аймаг орон нутгаас дэмжиж, хамтран ажиллахыг ИТХ-ын дарга болон төлөөлөгчдөд уламжиллаа.