Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 67 дугаар тогтоолоор
“Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөр баталсан.
Сумдын ЗДТГ-ын Эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд нь тус хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт сурталчилж ажиллах үүрэгтэй.
Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль, эрх зүйн хэлтсээс тэднийг чадавхжуулах, мэдээ мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар:
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, бодлогын баримт бичгийн хяналт шинжилгээ үнэлгээ,
-Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулалт,
-Шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний онцлог, цахимжилт,
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг, хүний эрхийг хангах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх зохицуулалт,
-Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилт,
-Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд холбогдох албаны төлөөлөл мэдээлэл өгч байна.
Сургалтад аймаг, сумын нийт 34 албан хаагчийг хамруулав.