ХОВД АЙМАГ:Энэ 7 хоногийн сүүлчээр зарим газраар цас орж, салхи шуургатай байж цасан болон шороон шуурга шуурна

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 11-р сарын 04-нөөс 11-р сарын 11-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ 7 хоногийн сүүлчээр зарим газраар цас орж, салхи шуургатай байж цасан болон шороон шуурга шуурна /

Хур тунадас: 07,10-нд уулархаг нутгаар, 08,09-нд зарим газраар нойтон цас, цас орно.

Салхи: 07,08,09-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 09-нөөс нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ