Аймгийн Засаг даргаар томилогдсон М.Амарсанаа ажлаа хүлээж авлаа

4 хүн нарын зураг байж магад

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр олонхын санал авсан аймгийн ИХ-ын төлөөлөгчид 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "АНХДУГААР ХУРАЛДААН"-аа зохион байгуулсан. Тус хуралдаанд оролцогчид Мөст сумаас сонгогдсон төлөөлөгч, аймгийн Ардчилсан намын дарга Морхын АМАРСАНАА-г 100 хувийн саналаар Засаг даргад дэмжиж Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ.

Ерөнхий сайдын захирамжаар Морхын Амарсанаа аймгийн Засаг даргаар томилогдож өнөөдөр /2024.11.04/ ажлаа  хүлээж авлаа.

3 хүн нарын зураг байж магад

Аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр Ерөнхий сайдын захирамжийг уншиж танилцуулан албан ёсоор гардуулсан бол Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд Ховд аймгийн болон Баруун бүсийн зөвлөлийн тамга, тэмдгийг төрт ёсны дагуу хүлээлгэн өгч ажилд нь амжилт хүслээ.

1 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын ажил хүлээлцэх арга хэмжээнд аймгийн ИХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар холбогдох бусад албаны төлөөлөл байлцав.

Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа:

Миний бие хуулийн хүрээнд ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хичээн ажиллах болно. 

Аймгийн ИТХ-ын 2 дахь удаагийн хурлаар төсвөө хэлэлцэж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлээ батлах учиртай. Иймд эхний ээлжид ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, аймаг орон нутгийн эдийн засгийн хөгжлийг өндөр түвшинд хүргэхэд анхаарч хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сонгуульд олонх болсон Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болоод МАН-ын сайн санал санаачилгыг уялдуулан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, батлуулан ажиллана. 

Олон угсаатны өлгий нутаг Ховд аймаг үйлдвэрлэл, бизнест ээлтэй, хувийн хэвшлээ дэмжсэн, ногоон хөгжлийн загвар аймаг болон гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

10 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ