Төрийн албаны ерөнхий шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Сандагсүрэнгийн баталсан тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн найман ээлжээр хоёр өдрийн хугацаанд /2024.11.20-21/ журмын дагуу, амжилттай зохион байгууллаа.Энэ удаагийн шалгалтад 170 иргэн оролцохоор бүртгүүлснээс 140 буюу 82.4 хувь нь хамрагдав. Шалгалтад хамрагдсан иргэдийн 37.9 хувь буюу нийт 53 иргэн тэнцлээ.2024 оны 1-4 дүгээр улиралд Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 579 иргэн оролцохоор бүртгүүлснээс 458 нь шалгалт өгч 144 нь тэнцэн төрийн албаны нөөцөд бүртгэгдээд байна. Аймгийн хэмжээнд Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн тоо 454 болж нэмэгдлээ. Ингэснээр төрийн албанд орох, цаашид төрийн жинхэнэ албан хаагч болох, дэвшин ажиллах боломж нээгдэж байна. Огноо: 11/21/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 56 Мэдээ таалагдсан: