Нэр бүхий албан хаагчдыг “Сонгуулийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ оны 10 дугаар сард аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит болж өнгөрсөн. Сонгуулийн үйл ажиллагаанд нийт 1168 төрийн албан хаагч ажилласан байна. Тухайлбал,
Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн 9, 
мэдээлэл технологийн багийн бүрэлдэхүүн 5, 
сумын сонгуулийн 131, 
мэдээлэл технологийн даамал 110, 
Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 95, 
Цагдаагийн албан хаагч 91, 
Хэсгийн хороодод ажиллаж байгаа 727 буюу нийт 1168 Төрийн албан хаагч ажиллажээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Чөлөөт, шударга, ардчилсан сонгуулийг амжилттай зохион байгуулахад оруулсан идэвх зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны даргын тушаалаар “Сонгуулийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:

Ц.Сонинцээ, Л.Данзансүрэн, Х.Өнерхан, М.Янжмаа, Т.Эрдэнэтуяа, Л.Содномцэрэн нарыг шагнасныг аймгийн Сонгуулийн Хорооны дарга бөгөөд ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх (2024.11.11) гардуулан өгч баяр хүргэлээ гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ. 

9 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ