ХОВД АЙМАГ:Энэ 7 хоногт зарим газраар цас орж, ихэнх хугацаанд салхи шуургатай байна

бичвэр нарын зураг байж магад

2024 оны 11-р сарын 11-нээс 11-р сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ 7 хоногт зарим газраар цас орж, ихэнх хугацаанд  салхи шуургатай байж,

13-наас нийт нутгаар хүйтэрч хасах хэмд орно/

Хур тунадас: 11-нд Алтайн салбар уулсаар, 13,14,15-нд Алтайн салбар уулсаар болон нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи: 12,14-нд ихэнх нутгаар секундэд 10-15 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24-28 метр хүрч ширүүснэ. 11,13,15-нд секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: 11,12-нд Уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө +2...+7 градус дулаан байна. 13-наас нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ