Аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Э.Уртнасан нар өнөөдөр /2024.11.18/ “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ-ын төлөөлөлтэй уулзлаа. “Шинэ Ховд” ББХК нь: Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк Шинэ Ховд агро парк Шинэ Ховд бизнес хөгжлийн төв гэсэн салбар нэгжээс бүрддэг. Энэ хүрээнд: •Аж үйлдвэрлэл - 29 төсөл •Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл - 13 төсөл •Дэд бүтэц - 9 төсөл •Үйлчилгээ,аялал жуулчлал - 8 төсөл •Нийгэм, хотын хөгжил - 8 төсөл нийт 67 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Шинэ Ховд” ББХК-ын хэрэгжүүлж буй төслүүд нь баруун бүсийн иргэд ажиллаж, амьдрахад таатай хотыг бий болгох, хөрөнгө оруулалтын ээлтэй орчныг бүрдүүлэхэд түлхэц болох учиртай. Дээрх уулзалтын үеэр “Шинэ Ховд” ББХК-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэрэгжүүлж буй онцлох ажил, зарим тулгамдсан асуудлын талаар мэдээлэл солилцов. Ирэх жилүүдэд баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхийг дэмжин ажиллахыг чухалчилж байгаа. Тиймээс “Шинэ Ховд” ББХК-ыг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд хамтран ажиллахыг үүрэг болголоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Огноо: 11/18/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 161 Мэдээ таалагдсан: