ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-ын дарга Зуноровын Эрхбаярын санаачилгаар энэ 7 хоногт
"ХОРООДЫН ӨДӨРЛӨГ" зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын
"Анхдугаар хуралдаан"-аар хурлын дэргэд 6 хороотой ажиллахаар баталсан. Үүний нэг нь "
Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо" юм. Тус хорооны гишүүд өнөөдөр /2024.11.01/ чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТөв, Боловсролын газар зэрэг байгууллагаар орж ажиллалаа.
Манай сайтын хувьд аймгийн Ховд аймгийн Боловсролын газрын ажилтай танилцахад нь дагалдан ажиллаж мэдээлэл бэлтгэв.
Аймгийн Боловсролын газрын дарга В.Сайнбаяр салбарын бодлого, чиглэл, аймаг, сумын хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, хөрөнгө оруулалт, төсөв, төсөл хөтөлбөр зэрэг салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч төлөөлөгчид, хорооны гишүүдийн асуултад хариулт өглөө.
Энэ үеэр зарим төлөөлөгчид, хорооны гишүүд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, өөрчлөлт шинэчлэлт хэрхэн хийж ямар амжилтад хүргэж ажиллах боломж байгаа талаар саналаа илэрхийлэв.
Аймгийн Боловсролын газраас цаашид:
-Хүүхдийн хоолны шимт тэжээлийн дэмжлэг “Сүү” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх,
-Дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх,
-Боловсролын үнэлгээний төвтэй хамтран 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын сурлагын амжилтын бодит үр дүнг тодорхойлж, сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлсийн хамаарлыг тогтоох сорил, судалгааны зардал шийдвэрлэх,
-Eduten, Pearson хөтөлбөрт суралцагчдыг бүрэн хамруулахад шаардлагатай компьютер, байгалийн ухааны лаборатори, Бага боловсролын байгалийн ухааны хичээлийн цогц лаборатори шаардлагатай байгаа,
-Сургалтын орчныг сайжруулах чиглэлээр шаардлага хангахуйц сурагчдын ширээ, сандлын тоог нэмэгдүүлэх,
-Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдыг "СТЕМ" хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнээр хангах,
-Цаст-Алтай, Прогресс сургуулиудыг гадна спортын талбайтай болгож, орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулах,