2024 оны 11-р сарын 18-наас 11-р сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Энэ 7 хоногийн сүүлчээр цас орж, салхи шуургатай байна/
Хур тунадас: 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд ихэнх нутгаар цас орно.
Салхи: 22,23-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: 18-22-нд хүйтний эрч суларч нийт нутгаар шөнөдөө -3..... -8 градус хүйтэн, өдөртөө +0...+5 градус дулаан байна. 23-наас нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -1.....-6 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.