ХОВД АЙМАГ:Энэ сарын 28-наас 11 дүгээр сарын 01 хүртэлх цаг агаарын төлөв

силос ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 10-р сарын 26-ны өдрийн 20 цагаас 10-р сарын 27-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, Алтайн салбар уулсаар секундэд 11-13 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

2024 оны 10-р сарын 28-наас 11-р сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 29,30-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Салхи: 28,29-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 30-наас нийт нутгаар хүйтэрч, Уулархаг нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ