Аймаг, сумын Иргэдийн хурлын 400-аад төлөөлөгч чадавхжуулах сургалтад хамрагдав

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ажлын албанаас өнөөдөр /2024.11.18/ аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав. 

Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж үг хэлэн ирэх дөрвөн жилд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаах нийт төлөөлөгчдөд амжилт хүслээ.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Орон нутгийн 2024 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон аймгийн Иргэдийн хурлын 41 төлөөлөгчийн 70 хувь нь, сумын Иргэдийн хурлын 367 төлөөлөгчийн 60 хувь нь анх удаа сонгогдсон. Тиймээс тэднийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах зайлшгүй шаардлага байсан гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

6 хүн нарын зураг байж магад

Сургалтад 400-аад төлөөлөгч оролцож аймаг, сум, багийн иргэдийг төлөөлөх, төр, ард түмний гүүр болон ажиллах, орон нутгийн төсөв батлах, бодлого боловсруулахад нэн шаардлагатай хууль, эрх зүйн болон холбогдох мэдээлэлтэй боллоо.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нар аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын явц, гол зорилго, зорилт, төсвийн удирдлага, төлөвлөлт, зарцуулалтын талаар мэдээлэл хийв.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга, М.Амарсанаа сургалтад оролцогчдод хандан хэлсэн үгэндээ:

Аймгийн Засаг даргын хувьд нам харгалзахгүй, хуулийн хүрээнд төр, ард түмнийхээ төлөө ажиллана. 

Ирэх 12 дугаар сард үйл ажиллагааны хөтөлбөр болон 2025 оны төсвөө батлуулна. 

Тиймээс Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа, шат шатандаа хэрэгжүүлэхэд илүү санаачилгатай ажиллах нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

2 хүн нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн, ширээ, гэрэлтүүлэг, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ