Өнөөдөр /2024.10.28/ Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхйиг зөвшөөрч энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардулан өгч баяр хүргэв.
Төлөөлөгчдийн 96.4 хувийн саналаар Жаргалан багаас сонгогдсон төлөөлөгч Хүрэлхүүгийн БАТСҮРЭН-г Жаргалант сумын ИТХ-ын даргаар сонгожээ.
Жаргалант сумын ИТХ нь 29 мандаттай. Үүнээс МАН-6, АН-23 суудал авсан. Нийт төлөөлөгчдийн 12 нь эмэгтэй, 22 нь шинээр сонгогдсон төлөөлөгч байна.
Хамгийн ахмад нь Рашаант багаас сонгогдсон М.Адуучин 57 настай, харин хамгийн залуу нь Буянт багаас сонгогдсон 27 настай Ц.Ариунзаяа байна.
Анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, АН-ын бүлгээс төлөөлөгч Б.Амартүвшинийг нэр дэвшүүлэн анхдугаар хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжин аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.