2024 оны дөрөвдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг Ховд аймаг 2 дахь өдрөө зохион байгуулж байна. Өчигдөр /2024.11.20/ нийт 110 хүн шалгалтад оролцохоос 85 нь ирж 28 иргэн тэнцсэн. Тэгвэл өнөөдөр 60 иргэн шалгалтдаа оролцох хуваарьтай. Яг одоо шалгалт хэвийн үргэлжилж байна. Төрийн албаны ерөнхий шалгалт Ховд аймагт өнөөдөр дуусна. Огноо: 11/21/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 69 Мэдээ таалагдсан: