Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдах аймгийн ИТХ-ын
"АНХДУГААР ХУРАЛДААН"-ыг 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав. Хуралдааныг Жаргалант сумын Бичигт багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Цогтбаяр удирдан явууллаа. Тэрбээр энэ удаа сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад нь буюу 54 настай. Хамгийн залуу нь Дарви сумаас сонгогдсон төлөөлөгч Б.Хайдав, 29 настай.
41 төлөөлөгчийн 27 нь анх удаа сонгогдсон бол эмэгтэйчүүдийн төлөөлөл 7 байна.
Анхдугаар хуралдаанаар:
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл,
-Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай,
-Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай,
-Аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай,
-Аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай,
-Аймгийн ИТХ-ын Хороодыг байгуулах тухай,
-Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай гэсэн 7 асуудал хэлэлцэв.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж, анхдугаар хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжиж тогтоолыг батлав.
-Шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад, Жаргалант сумын Бичигт багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Цогтбаяр удирдаж, төлөөлөгчдийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өгч амжилт хүслээ.
Аймгийн ИТХ-ын 41 Төлөөлөгчийн статистик мэдээлэл:
-МАН-14 төлөөлөгч
-АН-27 төлөөлөгч
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаа сонгогдсон төлөөлөгч-5,
3 дахь удаа сонгогдсон-3,
2 удаа сонгогдсон-6,
анх удаа сонгогдсон 27 төлөөлөгч байна.
Мэргэжлийн хувьд:
Багш-11,
Эмч-3,
Төрийн удирдлагын менежер-3,
Инженер-6,
Эдийн засагч-4,
Эрхзүйч-5,
Сэтгүүлч, Нягтлан бодогч зэрэг бусад мэргэжлийн 9 төлөөлөгч байна.
Насны хувьд:
-29-39 насны 14 төлөөлөгч
-40-49 насны 15 төлөөлөгч
-50-54 насны 12 төлөөлөгч
-эмэгтэй 7 төлөөлөгч байна.
Хамгийн залуу нь 29 настай, хамгийн ахмад нь 54 настай байна.
Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь "ХУРЛЫН ДАРГА"-д нэр дэвшүүлж сонгох явдал.
-Олонх болсон Ардчилсан намын бүлэг Дөргөн сумаас сонгогдсон төлөөлөгч З.Эрхбаярын нэрийг дэвшүүллээ.
-Сөрөг хүчин болох МАН-ын бүлгээс болон төлөөлөгч өөрийгөө болон өөр хэн нэгний нэрийг дэвшүүлсэнгүй.
-Аймгийн ИТХ-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшсэн З.Эрхбаярт төлөөлөгчид баяр хүргэлээ.
Мөн нэр бүхий төлөөлөгчид нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлыг шинэ шатанд гаргах, төр, иргэдийн гүүр болох төлөөлөгчдийн, бодлогыг зөв тодорхойлж чиглүүлэх, эв нэгдлийг эрхэмлэхэд онцгой анхаарч ажиллахыг зөвлөж ажлын амжилт хүслээ.
-Хуралдааны дэгийн дагуу нууц санал хураалт явуулж нийт төлөөлөгчдийн 97.6 хувийн саналаар З.Эрхбаяр аймгийн ИТХ-ын даргаар сонгогдлоо.
Аймгийн Засаг даргад Ардчилсан намаас Морхын АМАРСАНАА-гийн нэрийг дэвшүүлэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Сөрөг хүчин болсон МАН болон өөр хэн нэгэн төлөөлөгч нэр дэвшүүлсэнгүй. Өрсөлдөгчгүй учраас дэгийн дагуу санал хураалтыг илээр явуулж тогтоолын төслийг баталлаа.