"ХОРООДЫН ӨДӨРЛӨГ"-ийн хүрээнд "Шим ус" ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцав

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Хороодын өдөрлөг” арга хэмжээний удирдамжийн дагуу зохион байгуулж байна. Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүд өчигдөр (2024.10.28) аймгийн "Шим ус" ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

“Шим-Ус” ОНӨААТҮГ-ын удирдлага, ажил хариуцсан албан тушаалтнууд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүдэд үйл ажиллагааны тайлан, мэдээлэл, цаашдын зорилт, тулгамдсан асуудлуудаа танилцуулав.

2 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

"Шим-Ус"
ОНӨААТҮГ нь улсын болон орон нутгийн төсвөөр, мөн байгууллагынхаа нөөц боломжийг ашиглан шугам сүлжээ, техник, технологийн шинэчлэлтийн ажлыг хийж, тодорхой сайн үр дүнд хүрсэн байна. Мөн "Шим Ус" ОНӨААТҮГ-ыг “ХХК” болгох, шинэ цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах шаардлагатай байгааг аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр болон Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүдэд танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. 

10 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад  
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ