Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар хурлын дэргэд 6 хороотой байхаар баталсан. Үүний нэг нь
"САЙН ЗАСАГЛАЛ, НУТГИЙН УДИРДЛАГА, ХУУЛЬ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ХОРОО" Хорооны гишүүд өчигдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.
Тухайлбал,-Баруун бүсийн төв Онцгой байдлын газар
-Ховд аймгийн Цагдаагийн газар
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэсэн 3 байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Тухайн байгууллагын удирдлагууд өөрсдийн чиг үүргийн дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, зорилго, зорилтууд болон тулгамдсан асуудлуудаа төлөөлөгчдөд танилцуулж харилцан санал солилцов.
Хороодын өдөрлөгийг зохион байгуулснаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бодлогод тусган шаардлагатай төсөв, хөрөнгийг хамтын оролцоотой хэлэлцэн шийдвэрлэх боломжтой юм.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын санаачилгаар Хурлын ажлын албанаас зохион байгуулж буй "ХОРООДЫН ӨДӨРЛӨГ" үргэлжилж байна. Хурлын дэргэдэх хороодоор дамжуулан чиг үүрэг бүхий байгууллагуудын цаг үеийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилготой юм.