Мянгад сумын нутаг Улаан толгой гэх газар магнитуд нь 3.9-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт боллоо

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 10-р сарын 30-ны шөнө УБ-ийн цагаар 03:21:13-д хойд өргөргийн 48.33N, зүүн уртрагийн 92.20E-д, Рихтерийн шаталбараар магнитуд нь 3.9-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт Ховд аймгийн Мянгад сумаас зүүн зүгт 18 км зайд "Улаан толгой" гэх газарт боллоо. 

Уг хөдлөлт нь Ховд аймгийн төвөөс 55 орчим км, Буянт сумаас 31км, Ховд сумаас 60км, Дөргөн сумаас 32км зайнд тус тус болсон байна. Энэхүү хөдлөлт нь ямар нэгэн уул уурхайн тэсэлгээ болон хүний оролцоотойгоор болсон чичирхийлэл биш бөгөөд Хар-Ус нуурын хагарлын систем дээр болсон техтоникийн гаралтай газар хөдлөлт гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Хар-Ус нуурын хагарал нь Увс аймгийн Цагаан шувуут уулаас Ховд аймгийн Жаргалант уулын бүс нутгийн хооронд Хар-ус нуурын доогуур дайран гардаг газар хөдлөлтийн хагарлын систем юм. Сүүлийн үед энэ хагарлын нас, онцлогийг судалж байгаа бгөөөд сүүлийн жилүүдэд хагарлын дагуу мэдэгдэм хүчтэй газар хөдлөлтүүд болсоор байгаа.

Цагаан шувуут-Үүрэг нуурын газар хөдлөлтийн голомтын бүс:1970 оны 5-р сарын 15-нд Монгол орны баруун хязгаар Монгол-Зөвлөлтийн хилийн зааг дээр орших Цагаан шувуут уулын зүүн урд биед  магнитуд нь Мw=7.0-той хүчтэй газар хөдлөлт болсон. Уг голомтын бүс нь баруун хойноос зүүн урагш чиглэсэн Цагаан шувуутын систем хагарал (Үүрэг нуур, Хотгор, Цагаан шувуут-Жид, Хар ус нуур)-ын дагуух нутгийг хамарна. Тус голомтын бүсэд хамгийн сүүлд бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлт нь 2007/10/31-д болсон Ml=5.0 хөдлөлт юм.

Тухайн газар хөдлөлт болсон ормын бүс нутагт болж байсан газар хөдлөлтийн мэдээллийг дор оруулав.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Макро судалгаагаар Газар хөдлөлтийн голомтын орчимд IV-V балл, Мянгад сумын төвд IV балл, Ховд аймгийн төвд III балл орчмоор мэдрэгдсэн байна. Мянгад сумын төвийн ард иргэдийн ихэнх хувь нь мэдэрсэн, Буянт сумын цөөн тооны иргэд мэдэрсэн, аймгийн төвд зарим иргэд нэлээд сайн мэдэрсэн байна. Аймгийн төв дээр машин мөргөлдөх шиг болсон, шал дайвалзан хөдлөх, хаалга чахрах зэрэг дуу чимээ сонсогдсон гэсэн мэдээлэл ирсээр байна.

газрын зураг, хойд туйл ба бичвэр нарын зураг байж магад



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ