2021 онд аймгийн ИТХ-аас "Шинэ Ховд" баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ байгуулсан. Тэгвэл тус байгууллагын ажлын явц, нөхцөл байдалтай шинээр сонгогдсон төлөөлөгчид танилцлаа.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр болон Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүдэд
"Шинэ Ховд" үйлдвэр технологийн паркийн төлөвлөлтөд тусгагдсан ажлуудтай газар дээр нь танилцуулсны дараагаар
"Шинэ Ховд" төслийн талаар мэдээлэл өгөв.
Тус төслийн хүрээнд Бүс нутгийн тэргүүлэх чиглэл хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа байх ба Баруун бүсийн иргэд амьдарч, ажиллахад таатай хот болгох мөн хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд
"Шинэ Ховд" баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ-ын хэрэгжүүлж байгаа төслүүд бүсийн хөгжлийг тодорхойлоход түлхэц болох учиртай хэмээн үздэг.
“ШИНЭ ХОВД” БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ нь:
-Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк,
-Шинэ Ховд агро парк,
-Шинэ Ховд бизнес хөгжлийн төв гэсэн салбар нэгж байгууллагаас бүрддэг.
•Аж үйлдвэрлэл - 29 төсөл
•Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл - 13 төсөл
•Дэд бүтэц - 9 төсөл
•Үйлчилгээ,аялал жуулчлал - 8 төсөл
•Нийгэм, хотын хөгжил - 8 төсөл нийт 67 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Цаашид тус төслийн төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлуудын төлөвлөгөөг тодорхой болгох талаар анхаарч ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр
"Шинэ Ховд" ББХК-ийн удирдлагуудад үүрэг болголоо.