Б. Хайдав Дарви сумын Засаг дарга болжээ

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Дарви  сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг 2024 оны 10 сарын 31-ний өдөр зохион байгуулж Базарын Хайдавыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн нийт төлөөлөгчдийн 55%- ын саналаар дэмжсэн.  

Б.Хайдав нь аймгийн ИТХ-д Дарви сумаас сонгогдсон, хамгийн залуу төлөөлөгч, 29 настай.

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гарган батламжилснаар Б.Хайдав өнөөдөр /2024.11.15/ сумын Засаг даргын үүрэгт ажилдаа орж тамга, тэмдгээ гардан авсан байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ