-Аргын тооллын 10 сарын 27. Ням (Адьяа) гараг (2024)-Билгийн тооллын 25, хөх хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, од их морь-9, арвидах барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:29-17:42.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, үс засуулах, ажилчин шүтүүлэх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах, шинэ хувцас эсгэх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар.