Төрийн албаны 2024 оны IV улирлын ерөнхий шалгалт эхэллээ

9 хүн, хичээл хийж буй хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс энэ удаагийн шалгалтыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулна. 

Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж буй уг шалгалт Ховд аймагт орон нутгийн цагаар энэ өглөөний 07:30 минутад эхэллээ. 

Шалгалтын нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, шалгалт зохион байгуулах салбар комиссын дарга Б.Ганболд болон салбар зөвлөлийн гишүүд, шалгалт зохион байгуулах ажлын хэсэг оролцлоо.

2 хүн, хичээл хийж буй хүмүүс ба мэдээний өрөө нарын зураг байж магад

Б.Ганболд:Ерөнхий шалгалтад оролцож тэмцсэнээр төрийн албанд орж ажиллах эхний даваагаа давна гэсэн үг. Тиймээс хариуцлагатай, няхуур байж амжилттай өгөхийг хүслээ. 

4 хүн нарын зураг байж магад

2024 оны IV улирлын ерөнхий шалгалтад Ховд аймгаас 170 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Эхний ээлжид нийт 22 хүн оролцохоос 14 нь цагтаа ирж шалгалтаа өгч байна. 

3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Сандагсүрэнгийн баталсан тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн найман ээлжээр зохион байгуулан ажиллана. 

1 хүн, хичээл хийж байна, нүдний шил, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ