ХОВД АЙМАГ:Орон нутгийн удирдлагууд баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонсов

2 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа ирэх дөрвөн жилд баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхийг дэмжиж ажиллахаар А/01 тоот захирамж гаргасан.

Албан байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ:

Хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр гаргасан захирамжийг хэрэгжүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг ч мөн зөвлөж чиглэл өгсөн. Тэгвэл өнөөдөр /2024.11.14/ хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж санал солилцон тэдний дуу хоолойг сонслоо.

7 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Засаг дарга М.Амарсанаа: 

-Улс орны татварыг бүрдүүлж, ажлын байр бий болгох гол ачааг хувийн хэвшлийнхэн нуруундаа үүрдэг учраас анхны захирамжаа энэ салбарыг бага ч гэсэн дэмжиж, хөгжүүлэхийг зорьж гаргасан. Мөн Засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан “АЖЛЫН ХЭСЭГ” байгуулан ажиллаж байгаа гэдгээ онцоллоо. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчид шинээр томилогдсон удирдлагууд баялаг бүтээгчдээ дэмжихэд анхаарч байгаад талархалтай байгаагаа илэрхийлж ажлын амжилт хүслээ. Мөн орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж бизнес хийхэд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл юу байгаа, цаашид юуг засаж сайжруулах талаар саналаа хэллээ.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тухайлбал
,

-Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах,

-Төсөл хөтөлбөр, төсөв хөрөнгийг оновчтой хуваарилах, зарцуулах, хянах, үр дүнг нь тооцдог байх,
 
-Орон нутгийн Оёдлын үйлдвэр, оёдолчдыг Уул, уурхайн компани, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудтай холбож шаардлагатай байгаа зөөлөн эдлэл, ажлын хувцсыг нийлүүлэх боломжийг бүрдүүлэх,

-Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Ховдын брэнд бүтээгдэхүүний чанар, сортод анхаарах. Тиймээс үрийн үйлдвэртэй болох гэх мэт салбар бүрд анхаарах, шийдвэрлэх асуудлуудаа танилцууллаа.

4 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан “АЖЛЫН ХЭСЭГ” баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний саналыг сонсож, тулгамдсан асуудлыг судална. Мөн цаашид хийх ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулан ажиллах юм.

1 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

2 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ