Зэрэг сумын сурагчид "Алтын Алтай-Золотой алтай" Олон улсын бүжгийн тэмцээнээс Гран-при хүртжээ

9 хүн, бүжиглэж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

ОХУ-ын Горны-Алтай хотод энэ сарын 27-ны өдөр "Алтын Алтай-Золотой алтай" Олон улсын бүжгийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас 30 гаруй сурагч оролцсон байна. Тодруулбал, Улсын тэргүүний Зэрэг сумаас 20, Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежоос 11 сурагч оролцож авьяас чадвараа сорин өрсөлджээ.

8 хүн, бүжиглэж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад


Ховд аймгийн Зэрэг сумын авьяаслаг сурагчид хамтлаг бүжиг-2, дуэт-1, гурвал бүжиг-1, гоцлол бүжиг-2 гэсэн төрөлд оролцсоноос:

-"СОДОН ХЭМНЭЛ" хамтлаг "ШИЛДЭГ ХАМТЛАГ", алтан медаль, Гран-при,
-"БИЕЛЭН БИЕЛЭЕ" бүжиг Гран-при,
-Сурагч А.Наранцолмон шилдэг бүжигчин, Гран-при хүртжээ.

3 хүн, бүжиглэж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Олон улсын бүжгийн тэмцээнд оролцсон авьяаслаг сурагчдыг аймгийн ХДТ-ын бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Алтанхуяг сар гаруй хугацаанд бэлтгэсэн бол Зэрэг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн багш Г.Отгончимэг эцэг эхчүүдийнх нь дэмжлэгтэйгээр удирдан оролцуулж ийнхүү амжилт гаргасан байна. Олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргасан нийт сурагч, бэлтгэсэн багш, дэмжсэн эцэг эхчүүдэд баяр хүргэе.

10 хүн нарын зураг байж магад

1 хүн ба бүжиглэж байгаа хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ