Өвлийн тэргүүн хөхөгчин гахай (их) сар, 5 шар мэнгэ, огторгуй суудал. -Аргын тооллын 11 сарын 2. Бямба (Санчир) гараг (2024)



Өвлийн тэргүүн хөхөгчин гахай (их) сар, 5 шар мэнгэ, огторгуй суудал.
-Аргын тооллын 11 сарын 2. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 1, цагаан морь, мэнгэ 1 цагаан, суудал төмөр, од эрхтний тэргүүн-15, түлэх барилдлагат өдөр. Дашням, Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархалын өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:38-17:32.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ