Гишүүдийн 90 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга холбогдох мэдээллийг сонсож, гишүүдийн саналыг сонсоод дараах шийдвэрийг гаргалаа. Тухайлбал,
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу аймгийн өвсний нөөцийг 10 дугаар сарын 15-ны дотор, аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийг 10 дугаар сарын 07-ны дотор 100 хувьд хүргэх,
- Өмнөх жилүүдэд аймгийн аюулгүйн нөөцөөс иргэн, аж ахуйн нэгжид олгосон өвс, тэжээлийн өр, авлагыг 10 дугаар сард багтаан бүрэн барагдуулах,
-Аймгийн хэмжээнд ашиглаж буй худаг, уст цэгийн судалгааг сум, багаар гаргаж газарзүйн байршилд оруулж малчид, ард иргэдийг мэдээллээр хангах
-Мал, мах худалдан борлуулах, махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах ямар гарц, боломж байгааг судлах, иргэн, аж ахуйн нэгжтэй уулзалт хийх,
-Өвс тэжээл бэлтгэн нөөцлөх ажилд Олон улсын байгууллагын дэмжлэгийг хэрхэн авч болох талаар судалж нэгдсэн зохион байгуулалтад оруулж дараагийн хуралд танилцуулахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.
Мөн өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас хөрш орноос хүмүүнлэгийн тусламж авах хүсэлт илгээхээр боллоо.
Мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх өвөл, хавар хүндрэх эрсдэлтэй. Тийм учраас өвөлжилтийг бэлтгэлийг сайтар хангахад анхаарч байнгын ажиллагаатай “Шуурхай штаб” байгуулан ажиллаж байна. Мөн цаг үеийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлыг аймгийн Онцгой комиссын хурлаар 7 хоног бүр хэлэлцэж шийдвэр гарган ажиллах юм.
Аймгийн хэмжээнд нийт 58,6тн өвс тэжээл бэлтгэх ёстой. Үүнээс сум бүр аюулгүйн нөөцдөө 50тн өвс, 30 тн тэжээл харин аймгийн аюулгүйн нөөцөд 100тн өвс, 50тн тэжээл бэлтгэхээс 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин малчид хэрэгцээний өвс, хадлангаа 90 хувьтай бэлтгэжээ.
ВИДЕО: