НҮБХХ, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр
ADAPT буюу
"МОНГОЛ ОРНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХӨДӨӨГИЙН ИРГЭДИЙН ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАМЖ, ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь цаг агаарын мэдээг сар, улирлын өмнө урьдчилан тооцоолох техник хэрэгсэлтэй болохоос гадна газар тариалан, мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх боломж бүрдэж, үүнийг дагаад цаг агаарт зориудаар нөлөөлөх чадавх бэхжих зэрэг малчдад үр өгөөжөө өгөх төсөл юм. Мөн байгалийн нөөцөөс хамааралтай уур амьсгалын өөрчлөлтөд хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадавхыг бэхжүүлэх загвар төсөл нь бэлчээр, усны зохистой менежмент, малын ашиг шим, түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
Уг төслийг Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар гэсэн дөрвөн аймгийн
68 суманд
долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ
130 мянган малчинд үр шимийг нь хүртээхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд зорилтот сумдын болон усны сав газрын захиргааны менежментийг шинэчилж,
2500 га талбайд татмын ой ургуулж,
88 булгийг хамгаалж,
285 худаг шинээр барьж байгуулахаас гадна сэргээх ажлуудыг ч шат дараатай хийхээр төлөвлөсөн байна. Мөн ус хуримтлуулах
18 төв байгуулж, 2
890 га талбайд хадлан бэлчээрийн нөөц газар түүнийг түшиглэсэн тэжээлийн агуулахуудыг байгуулна.
Дээрх төслийг Ховд аймгийн бүх сумдад хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 26-ны өдөр төслийн сургалт, хэлэлцүүлэг, судалгааны ажлыг эхэллээ. Эхний ээлжид сум орон нутгийн удирдлага, ажил хариуцсан албан тушаалтан, малчдын төлөөллөөс бүрдсэн 180 гаруй хүнийг хамруулсан "МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН" зохион байгууллаа. Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон албаны төлөөлөл бусад хүн оролцож төслийн талаар мэдээлэл хийж малчин бүр малынхаа тоонд биш чанарт анхаарч байгальд ээлтэй ажиллахыг онцоллоо.
Зөвлөгөөнд оролцогчид "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр ашиглалтын гэрээтэй, байгалийн нөөцийн даацад тохирсон эрүүл, ашиг шим өндөр мал сүрэгтэй, МАА-н бүтээгдэхүүнээ төвлөрсөн цэгээр боломжийн үнэтэйгээр дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг, хоршсон хамтын ажилллагаатай хариуцлагатай, эко системийн төлбөр авдаг малчин бүхий тогтвортой МАА бий болгоход АДАПТ төсөлтэй хамтран ажиллана" хэмээн уриалга гаргав.
ВИДЕО: