Ахмад настны тухай хууль болон нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн ХХҮГ нь “Ахмад чөлөөт эмч нар” ТББ-тай хамтран ахмад настанд зориулсан өдрийн болон явуулын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Энэхүү үйлчилгээний үндсэн үйл ажиллагаа нь ахмад настанг хооллох, сургах, хөгжүүлэх, улмаар орчин үеийн аппарат, тоног төхөөрөмжөөр сэргээн засах, ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амрах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна.
“Ахмад чөлөөт эмч нар” ТББ нь анх 2017 онд байгуулагдсан бөгөөд 30 гаруй гишүүдтэй. Үүнээс 7 ахмад эмч уг үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа ба нийгмийн халамжийн сангийн сахүүжилтээр 2018-2020 онд явуулын үйлчилгээнд 100 гаруй, өдрийн үйлчилгээнд 600 гаруй ахмад настанг хамруулжээ.
Энэ жилийн тухайд Коронавирусаар өвчилсний дараах нөхөн сэргээх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү үзүүлж байна. Одоогийн байдлаар 110 гаруй ахмад настан хамрагдаж бариа засал, бумба, улаан гэрлийн шарлага зэрэг нөхөн сэргээх 10 гаруй төрлийн эмчилгээ сувилгаа хийлгэх замаар биеэ эрүүлжүүлж байна. Уг үйлчилгээнд эмэгтэй 55, эрэгтэй 60 болон түүнээс дээш насны ахмадууд хамрагдах боломжтой.
ВИДЕО: