Монгол Улсын Их хурлаас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр
“Монгол хэлний тухай” хуулийг баталж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа. Тус хуульд 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн төрийн болон Нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахаар даган гарсан
“Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III-2020-2024”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан юм.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, дүрэм журмыг бий болгох зорилгоор Төрийн албан хаагчдын Үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа явуулсан. Ховд аймаг энэ оны 04 дүгээр сарын 05-30-ны хооронд зохион байгууллаа. Судалгаанд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн 168 байгууллагын 5456 алба хаагч оролцоход 55,2 хувь нь албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэж хариулжээ. Төрийн албан хаагчдаас 274 буюу 0,5 хувь нь маш сайн мэддэг, 637 буюу 11,7 хувь сайн мэддэг байна.
ВИДЕО:
Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тогтоолоор аймгийн хэлний бодлогын орон тооны бус зөвлөлийг 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж "Монгол хэл, бичиг" дэд хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Өнөөдөр /2021.06.28/ аймгийн хэлний бодлогын орон тооны бус зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Эхний ээлжинд албан байгууллагуудын хаяг, зар сурталчилгааны самбарын мэдээллийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар боллоо.