4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар
"АЛДАРТ ЭХ-I",
"АЛДАРТ ЭХ-II одон олгодог.
Энэ жил Ховд аймгаас нийт 367 ээж энэхүү одонг энгэртээ зүүлээ. Үүнээс 43 ээж "АЛДАРТ ЭХ-I" одон хүртэж байна. Эдгээрээс хамгийн залуу ээж 32 настай, харин хамгийн ахмад нь 56 настай. 324 ээж "АЛДАРТ ЭХ-II" одон хүртлээ. Хамгийн залуу нь 25 настай. Хамгийн ахмад нь 58 настай байна.
"АЛДАРТ ЭХ"-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар оролцож айл гэрийн түшиг, алдрай үрсийн халамжит сайхан гэргий-ээжүүдэд хүндтэй одонг нь зүүж өглөө.
БАХАРХАЛ
Жаргалант сумын Наран багийн иргэн, Ховд Дулааны станц ТӨХК-ийн Хими цeхийн инжeнeр Н.Отгонцэцэг. Тэрбээр 33 настай. 2-12 насны 6 хүүхэдтэй. Өнөөдөр /2021.06.02/ "АЛДАРТ ЭХ-I" одон энгэртээ зүүлээ. Хэвлийдээ 9 сартай ураг тээсэн тун удахгүй нярайлах энэ залуу ээжээр бахархаж байна.
Гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсьe...