Жаргалант сумын нутаг дэвсгэрт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй хүүхдэд, хүүхдийн хөгжлийн болон дархлаа дэмжих багц олгов

May be an image of 4 people, people standing and outdoors

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аяныг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг "Ковид-19" цар тахлаас сэргийлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, дархлааг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх хэвшмэл хандлагыг өөрчлөх зорилгоор “Хамтдаа хөгжье, Хандлагаа өөрчилье” нэртэйгээр аяныг үргэлжлүүлж байна. 

May be an image of 1 person, standing and text that says 'Winnie me! Hug 1'

Аяны хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо хамтран Жаргалант сумын нутаг дэвсгэрт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй хүүхдэд, хүүхдийн хөгжлийн болон дархлаа дэмжих багцыг насны онцлогт нь тохируулан хүргэлээ.  

ВИДЕО:



No photo description available.

May be an image of indoor





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ