Төрийн албаны ерөнхий шалгалтын 1,2,3-р ээлжинд орсон 73 иргэний 15 нь тэнцжээ



Төрийн албаны тухай хуулинд Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу энэ оны анхны шалгалт өнөөдөр өглөө улс орон даяар нэгэн зэрэг эхэлж хэвийн үргэлжилж байна. 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд болох энэхүү шалгалтад Ховд аймгаас нийт 395 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Бүртгүүлсэн иргэдийг нэг ээлжинд 29 байхаар хувиарлаж өдөрт 5 ээлжээр тогтоосон цагуудад шалгалтыг авах юм. Өнөөдөр 16 цагт авсан мэдээгээр эхний өдрийн 4 ээлжийн шалгалт явагдаж 116 иргэн оролцохоос 99 нь оролцсон байна. Шалгалтад хоцорч ирсэн болон техникийн ямар нэгэн саатал гараагүй шалгалт хэвийн үргэлжилж байна.



Шалгалтын үргэлжлэх хугацаа нийт 110 минут байх ба оролцогчид Ерөнхий мэдлэг, Монгол хэл, бичиг, Дүн шинжилгээ хийх чадвар гэсэн 3 төрлөөр мэдлэгээ шалгуулж 100 онооноос 65-аас дээш оноо авч тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгэгдэх юм. Шалгалтын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас, мөн төв талбай, Засаг даргын Тамгын газрын үүдэнд байрлах дэлгэцээр шууд харуулж байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шалгалтад орж буй иргэн бүрийн хүн хоорондын зайг бариулж, халууныг нь хэмжин гарыг нь ариутган шалгалтын танхимд нэвтрүүлж шалгалтыг хуулийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

ВИДЕО: 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ