Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ /хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Ховд аймгийн ИТХ-ын Ажлын алба ХАСХОМ гаргаж өгвөл зохих аймаг, сумдын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, нарийн бичгийн дарга, аймаг, сумдын Засаг дарга, орлогч дарга, багийн Засаг дарга, нарийн бичгийн дарга нар нийт 477 албан тушаалтны 2020 оны мэдүүлгийг шинэчлэн гаргуулж хуулийн хугацаанд meduuleg.iaac.mn цахим системд 100 хувь бүртгүүлэн, хяналт тавьж, баталгаажуулалтыг хийлээ.